Асрагч эх нь дөрвөн настай охиныг хөнөөж, толгойг нь тасалсан аймшигт хэрэг энэ сарын эхээр ОХУ-д гарсан билээ. Гэмт хэргийн хохирогч болсон охиныг Орловскийн хязгаарт оршуулжээ. Орловскийн хязгаар нь охины эцгийн төрсөн нутаг юм байна. Оршуулга хэрэг гарсан хотод явагдсан бол илүү олон хүн оролцох байсан учир гэр бүлийнхэн нь ийм шийдвэр гаргажээ. Газрыг өөрчилсний ачаар ёслол гэр бүлийн хүрээнд даруухан болсон байна.
Охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Узбекистаны иргэн Гюльчехре Бобокуловад шүүхээс түүнд 25 жилийн ял оноожээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
haa gazriin haltaruud buzar shuu
оросуудад дарлуулж явсандаа хорсдог биз