АНУ-ын Зэвсэгт хүчин ирэх зургаан жилд Европ тивд баримтлах бодлогоо тодорхойлжээ. Түүндээ зургаан асуудалд төвлөрч ажиллана хэмээн эрэмбэлсний нэгдүгээрт ОХУ-ын аюул заналыг тогтоон барих зорилт бичигджээ. Хойд хөршийн “Взгляд” сонинд энэ талаар мэдээлсэн байна.
Төлөвлөгөө боловсруулагчид АНУ-д гаднаас учирч болох аюул заналыг зүг чигээр нь “Өрнө”, “Дорно”, “Хойд” хэмээн гурав хуваажээ. Өрнөөс ирэх аюул занал гэдэг нь ойлгомжтой, алан хядагчид, дүрвэгчид бол “Дорно”, “Хойд” зүгээс ирэх хамгийн том аюул занал нь ОХУ-ын геополитикийн ашиг сонирхолтой холбоотой аж. Тодруулбал, Зүүн Европт явуулж байгаа газар нутгаа тэлэх бодлого, Арктикт цэрэг зэвсгийн хүч хуримтлуулж байгаа зэрэг нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ын БХЯ-ны Европын асуудал эрхэлсэн албаны захирагч, генерал Филип Бридлав энэ талаар хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ыг “даагаа нэхэхийг хүссэн” гэж тодотгосон нь анхаарал татсан. Түүний үг өмнөх Ерөнхрийлөгч Б.Обамагийн “ОХУ ЗХУ-ыг сэргээн босгохыг санааххаж байна” шүүмжлэлийг сануулсан бололтой. Учир нь төлөвлөгөөнд 2015 оныг “АНУ, ОХУ-ын харилцааны хувьд, “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн хүнд жил байсан” гэж тодорхойлсон байсан юм.
ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй гэсэн яриа доод төвшинд олонтаа сонсогддог байсан бол саяхнаас илүү дээд төвшинд шилжлээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоноос хойш энэхүү яриа түр намжаад байна.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев ойрмогхон өгсөн ярилцлагадаа “АНУ ОХУ-ын байгалийн баялагт шунаж, задлахыг оролдож байна. Тэд дэлхийд ноёрхох байр сууриа үүрд хадгалахыг хүсэх нь ойлгомжтой, тиймээс ОХУ хүчирхэг байх нь тэдэнд ашиггүй. Харин ч сул доррой байж, задран унах нь илүү хэрэгтэй” хэмээн өрсөлдөгчөө ил шулуунаар шүүмжилсэн. В.Путины хамгийн ойрын итгэлт хүн, залгамжлагчаар нь тодрох өндөр магадлалтай хүн ингэж хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 8 )
khotoch banhar heregtei ch hoichiin uild tus ul omoi.
ene ikh baylagiin balai nokhoi baikhaar chaddag n zukhne dee.tgej chadahgui novshnuudiig yamagt zu
muu amid yavakhaar saikhan baildoo l gemeer bna.
70-jild mongolchuud oros hel meddeg bas orsoor oilgodog shuu dee.
bitgii hutsaad baigaarai.oros orondoo amidar!mongol ornii tukhai yarij sanaa zovj baigaa shuu.
mongoliin aguu etseg deedes yamar aguu ve!bishirch bna.uldeesen ur udam tanii setgeliig ul oishooj busdiin erkheeld orj mongol huniig gishgekh gazargui bolgoj bna.mongolchuudaa bosoochei!!!!!!!!!!!!!!!!!!!
Орос сибирийн асар их дэлхийг лав л зуун жил тэжээж дөнгөх баялаг бол ханашгүй хэрэглээгээ удахгүй дийлэхээ больж мэдэх тансаг хэрэглээт баян барууны орнуудын ганц шүлсээ унагаж байгаа газар даа
Orosiin undesnii ayulgui baidliin nariin bichgiin darga bodit baidliig zuv dugnej helsen baina Orosiin erelheg ard tumen mandan badrah boltugai