Одоогийн нийгэмд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа цахим сайтуудын нэг Фэйсбүүк 500 сая ам.доллар төлөхөөр боллоо. Учир нь Фэйсбүүкийн сүлжээ компани болох “Oculus”-ийн үйлдвэрлэсэн бодит юм шиг орон зайг мэдэрдэг “Rift” нүдний шил нь “Zenimax” компанийн гаргаж байсан бүтээгдэхүүнийг дуурайсан хэмээн тус компани шүүхэд гомдол гарасан. Улмаар шүүхээс гомдол гаргагч талд асуудлыг шийдэж “Zenimax” компани Фэйсбүүкээс 500 сая ам.доллар авахаар боллоо. “Zenimax” компани хоёр тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч шүүхээс түүнийг нь 500 сая ам.доллар болгосон байна. Шүүхийн энэ шийдвэрт Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн давж заалдахаа мэдэгдсэн байна.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 0 )