Английн Гадаад хэргийн сайд Филипп Хэммонд Швейцарийн Женев хотноо эхэлсэн Сирийн хямралыг энхийн замаар зохицуулах хэлэлцээрт ОХУ, Иран улс олигтой нэмэр болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тегеран Москваг бодвол илүү санаачлагатай ажиллах боломжтой эсэхийг асуухад тэрээр “Тэд энэ асуудлаар байр суурь нэгтэй, бие, биенийхээ гараас барьж ажилладаг. Оросууд ч, иранууд ч одоогийн дэглэмийг хадгалж үлдэхийг хичээдэг. Тиймээс сөрөг хүчний зүгээс буулт хийхийг шаардсан тохиолдолд энэ хоёр улс асуудлыг шийдэхэд нэмэр болохоосоо илүү тушаа болно” гэж хариулжээ. Түүнчлэн, хэлэлцээрт Москвагийн баримталж байгаа зарчмын талаар ямар ч ойлголтгүй байгаа гэдгээ хэлээд “Яахыг нь бид үнэхээр мэдэхгүй. В.Путин л мэдэж байгаа байх” хэмээн нэмжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
олигтой нэмэр болж сүйтгэж байгаа нь америк уу? өмхий гомо англи аа