Куба улс иргэддээ хувийн бизнес эрхлэх боломжийг олгохоор болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Коммунист намын ээлжит их хурлаар энэ асуудлыг шийдсэн юм байна. Энэ нь төвлөрсөн төлөвлгөөт эдийн засгаас чөлөөт өрсөлдөөнт тогтолцоо руу аажмаар шилжих зорилтыг биелүүлэхэд чухал алхам болно гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Куба улс иргэддээ жижиг бизнес эрхлэх боломжийг хэдэн жилийн өмнө бүрдүүлж өгсөн ч чөлөөтэй өсч томрох боломжийг нь олголгүй төрийн хяналт дор байлгасаар өдийг хүрсэн юм. Тэгвэл шинэ шийдвэр гарснаар төрийн дарамт шахалт үгүй болж, иргэд аж ахуйн нэгж байгуулан жинхэнэ утгаараа зах зээлийн чөлөөт өрсөлдөөнт харилцаанд орох боломж бүрдэнэ гэж кубачууд найдаж байна. Кубад жижиг, дунд бизнес эрхэлдэг 1.5 сая орчим иргэн байдаг аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )