Далай лам улс, гүрнүүдийн харилцааг эвдэж байна уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 05

1959 онд эх орноосоо Энэтхэг улс руу дүрвэж суурьшсан бурхан шашны тэргүүн XIV-ээр Далай лам саяхан манай оронд айлчлаад буцсан. Түүний айлчлалд манай урд хөрш БНХАУ-ын эрх баригчид дургүйцэж байгаагаа илэрхийлэн тэр цагаас хойш хоёр орны харилцаанд сэв суугаад байсан билээ. Тэгвэл Далай ламын асуудлаар БНХАУ-ын эрх баригчид АНУ-тай асуудал үүсгээд эхэллээ. БНХАУ-ын Үндэстэн ястан, шашны асуудал хариуцсан хорооны дарга Жу Вейцун “АНУ Далай ламыг ашиглах нь хоёр орны харилцааг муутгахаас өөр ямар ч зүйлгүй” хэмээн хэлсэн бол хариуд нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Далай ламын асуудлаар Бээжинтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” хэмээн хэлсэн байна. Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан арга хэмжээнд Далай лам хэлэхдээ “дэлхий нийтийг энх тайван, хүчирхийлэлгүй нийгэмтэй болгохын тулд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарыг хамран ажиллаасай” хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Далай лам үе үеийн АНУ-ын ерөнхийлөгчидтэй уулздаг уламжлалтай бөгөөд Д.Трампыг ерөнхийлөгч болоход гайхах зүйлгүй гэж хэлээд түүнтэй удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд амжсан. Харин БНХАУ-ын эрх баригчид одоог болтол Далай ламыг Төвдийг Хятадаас салан тусгаарлахын төлөө тэмцэгч хэмээн үзэн буруутгадаг билээ.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.142.154) 2017 оны 02 сарын 06

Dalai lamaas bish hyatadaas bolood baigaa bish uu. Hyatad uls davarsaar davgiin orond gedeg shig boloh biz. Er ni gar bariad bugui baridag davruu zantai dord uls. USA, OHU 2 niilbel zugeer yum. Dalai lam zuv helsen bna

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 02 сарын 06

Оюун санааны гэгээтэн бурханы элч Далай гайхалтай хүн. Дэрсэн шаахайт хар хятадуудаас салах нь төвдийн гол асуудал. Төвд бол тусгаар улс тиймээс НҮБ хүлээн зөвшөөрөх ёстой. Хятад харсан болгон руугаа дайраад байдаг юу вэ? Гэхдээ удахгүй хятад задран унах болно. тун удахгүй.

0  |  0
Каяа(139.5.218.73) 2017 оны 02 сарын 05

Далай Лам бол маш ухаалаг,тэр хүний түмэн зөв.Яахлаараа Төвдүүд хятадын хэсэг байдаг билээ.Төвд бол эртний түүхээсээ тусгаар явж ирсэн ард түмэн юм шүү.

0  |  0
Top