АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 5-нд “FoxNews”-т ярилцлага өгчээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сурталчилгааны явцдаа ОХУ-тай ямар байдлаар харилцах, Владимир Путины талаар юу гэж боддог тухайгаа илэн далангүй илэрхийлсээр ирсэн билээ.
Ярилцлага өгөх явцдаа ч Путины тухай ярьсан бөгөөд тэрбээр “Би түүнийг хүндэтгэдэг. Би олон хүнийг хүндэтгэж харьцдаг. Гэхдээ энэ нь тэдэнтэй сайхан харилцаатай байдаг гэсэн үг биш” хэмээжээ. Телевизийн нэвтрүүлэгч Путиныг алуурчин хэмээн хэлэхэд Д.Трамп “Энэ дэлхий дээр олон алуурчин бий. Манай улсад ч гэсэн бий шүү дээ. Тэглээ гээд бид өөгүй харагддаг гэж үү” хэмээсэн байна.
Эндээс харахад Америкийн Ерөнхийлөгч Путинд хир халдаах дургүй нэгэн бололтой. Мөн тэд хоорондоо өнгөрөгч долоо хоногийн Бямба гаригт “Лалын улс” болон босогчдын бүлэглэлийг дарж, терроризмын эсрэг хэрхэн тэмцэх тухай 40-өөд минут утсаар ярилцжээ. Тэднийг тун удахгүй өдөр товлон уулзалдана хэмээн олон улсын тоймчид үзэж байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Ороо нь ороогоороо Жороо нь жороогоороо, Трамп бол нуруутай эр, Тийм дээ хоншоортой эр Путиныг дэмждэг, Тэд бол лидерүүд. Обама бол жижиг бэртэгчин Тэр бэртэгчингүүдийн л найз, манайхан бол Обамаг дагадаг гөлөгнүүд
Эргүү мал минь чи хятадыг арчина гэнүү хятад арчигдвал дэлхий хамт арчигдаж чи харин сургаар нь дэлхийгээс зайлах болох байх бичиж байгаа би ч дуусна хужаа гэж хуцахаасаа өмнө жаахан юм уншиж судал хятад хүмүүс чи бид нар шиг малуудыг бодоход маш их зовлон бэрхшээл туулж байж өнөөдөрийн энэ их хөгжилд хүрсэн дэлхийн эдийн засагийг нуруундаа үүрч яваа хөдөлмөрч ард түмэн эргүү малаа
Delhii deer Hujaa, lalariin lal-n gesen 2 hereggui ulsiig archih heregtei !
Дэмжиж байна. Бидний түшиг тулгуур оросууд шүү. Тэднээс холдвол хятадын боол болохоос өөр сонголт үлдэхг,үй
demjij bna shudraga bna manai heden bogs dolooson archaagui urvagchid shig bish hiih yumaa ingej hiisen shig hiianai heden hoolondoo tsaddaggui tulga toirson hoolnii heruul hiihees oor id shidgui zolbinduud ulger diurailal avmaar yum.