Т.Эрдоганыг шүүмжилсэн шүлэг уншаад баривчлагдав

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 06

Германы Пират намын Берлин хотын хорооны дарга Бруно Крамм  гэгч эр Туркийн ЭСЯ-ны өмнө болсон жагсаал дээр Р.Т.Эрдоганыг шүүмжилсэн агуулгатай шүлэг уншаад цагдаад баривчлагджээ.

Жагсагчид хэвлэлийн эрх чөлөөг хангахыг шаардаж байсан бөгөөд Б.Крамм энэ үеэр телевизийн хөтлөгч Ян Беерманы зохиосон шүлгийг уншсан аж. Цагдаа нар шүлгээ уншихаа болихыг хоёр удаа шаардсан ч биелүүлээгүй тул баривчлан авч явжээ. Германы цагдаагийн газар үүнээс өмнө дээр нэр дурьдагдсан Ян Беерманд мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тэрээр Туркийн ерөнхийлөгчийн курдуудын эсрэг явуулж байгаа бодлогыг эрс эсэргүүцдэг нэгэн аж.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top