Судлаачдын тогтоосноор Их Британи, АНУ, Австралийн шоронгуудад авлига, мансууруулах бодисын худалдаа, хоригдлын биед халдах асуудал түгээмэл байгаа аж. Өөрөөр хэлбэл, Флиндерийн их сургууль болон Деакины их сургуулийн гэмт явдал судлал (криминалистик)-ын багш нар дээрх гурван улсын шоронгийн системийн мэдээлэлд судалгаа хийж үзэхэд шоронд авлига түгээмэл байгаа нь тогтоогдсон байна.
Флиндерийн их сургуулийн Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, судалгааны төвийн профессор Эндрю Голдсмитийн хэлснээр шорон дахь авлигын асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )