Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху улсынхаа Аюулгүй байдлын албанд албан тушаалаа орхисноосоо хойш 15 жилийн турш улсын хамгаалалтад авахыг хүсчээ. Тэрээр мөн улсын хамгийн нууц мэдээллүүдтэй харьцдаг БХЯ, Цөмийн эрчим хүчний газар, Тусгай алба “Моссад”-ын удирдагчдын улсын хамгаалалтад байх хугацааг нэмэгдүүлэхийг хүссэн байна. Түүний хүсэлтийг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Одоо мөрдөж байгаа журмаар бол дээр дурдсан байгууллагуудын удирдлагыг албаа өгснөөс нь хойш таван жил хамгаалдаг юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Израйлийн ерөнхий сайд Б.Нетаньяху гэж маш ухаантай, дэлхийн хамгийн өндөр Ай Кү /180/-тай удирдагчийн нэг гэдэг. Манай их удирдагч бол маниус шигээ 80-90-тэй, шатраар бол 3 нүүдлийн цаадахыг харах чадваргүй хараа харалган тул газар шороо баялагаа зарж, ах дүүсээрээ баяжиж улсаа өрөнд оруулж дампуурлаа зарлахад хүргэчихээд ”Хамгийн шударга царайлж, ярьж явах юм даа чааваас