Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад удаагүй байгаа АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Их Британий тэрбумтан Ричард Брэнсоны арал дээр эхнэртэйгээ хамт амарч байгаа зураг нь цахим ертөнцөөр таржээ. Ричард Брэнсон түүнтэй даруулсан болон түүний хэд хэдэн зургийг анх өөрийн блог хуудсандаа нийтэлсэн нь ийнхүү таржээ. Тэдний амарч байгаа тус арал нь тэрбумтан эрийн өөрийнх нь эзэмшлийн арал бөгөөд тэд хамтдаа далай усан дээгүүр шүхрээс чирэгдэн гулгах спорт буюу китсюрфинг хийсэн байна. Мөн Ричард Брэнсон өөрийн цахим хуудаснаа Барак Обамаг манай арал дээр амарч байгаад баяртай байгаагаа хэлэн Б.Обама китсюрфингийг маш хурдан сурч байгаа тухай бичжээ.
Барак Обама, Ричард Брэнсоны хамт
Барак обама түүний эхнэр Мишел Обама, Ричард Брэнсон найз бүсгүйн хамт
Тэдний амарч буй "Неккер" арал
Барак Обама гулгаж буй нь
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 0 )