Д.Трамп буулт хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

АНУ-ын тав дахь ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жиньпинд захидал илгээжээ. Д.Трамп Өмнөд хятадын тэнгисийн маргаан, “Нэг хятад” бодлого зэрэг олон асуудлаас болж таарамж муутай байгаа хоёр улсын харилцааг сайжруулах нь зөв гэж бодсон бололтой. Тэрээр захиандаа “Хятадын ард түмэнд тахиа жилийн сар шинийн мэнд хүргэн, тангаргийн баярт баяр хүргэсэнд нь талархал илэрхийлж цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ” Д.Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш хэд хэдэн улсын ерөнхийлөгчтэй холбоо тогтоогоод байсан ч БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жиньпинтэй анх удаагаа холбоо тогтоосон нь энэ байлаа. Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын үеэр, сонгуульд ялалт байгуулсныхаа дараа ч Хятадын эсрэг хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлж байсан ч энэхүү захидлын дараа түүний бодол өөрчлөгдсөн бололтой хэмээн гадны экспертүүд ам уралдан ярьцгааж байгаа юм.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 02 сарын 13

ТРАМП БОЛ ХЯТАДЫН ТАЛД БУУЛТ ХИЙХ ӨЧҮҮХЭН ЗҮРХ СЭТГЭЛТЭН БИШ Л БОЛ УУ. УЧИР НЬ ХЯТАД ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭТЭРХИЙ БООМИЛЖ ЦААЗАЛЖ БАЙДАГ ЯРГАЧИД

0  |  0
Амьсгаа(103.57.94.110) 2017 оны 02 сарын 10

Амьсгаа тэгэд таарна даа

0  |  0
ТЭНЭГ САЙТЫНХАНД(202.21.116.94) 2017 оны 02 сарын 10

Зүгээр Дипломат харилцааны захидал байна ш дээ. Энэнд чинь буулт хийгээд байх юу байдгийн. Мэдээгээ сүртэй нэрлэх гэж. Тэр зүгт хандаж байж болноо гэхдээ юун дээр буулт хийчихээд байгаа юм . ТЭНЭГ САЙТ

0  |  0
Ккк(103.57.93.38) 2017 оны 02 сарын 10

Яг л 5 дахь нь уу?ичээчээ сайтийнхаан

0  |  0
Top