Энэ сарын 11-нд Шинэ Зеландын эрэг дээр 200 гаруй дельфин шидэгдсэн байна. Энэ тухай тус улсын үндэсний байгаль хамгаалах газрын төлөөлөгч Эндрю Лэмэсон мэдэгджээ.
Саяхан 400 гаруй халим шидэгдэн амь алдсан газраас холгүй 11 км зайд эдгээр дельфинүүд шидэгдсэн аж. Халимнуудаас 100-г нь аварч, үлдсэн 300 гаруй нь амь алдсан билээ.
Далайн шөнийн татлагын үеэр усны түвшин нэмэгдэх байх хэмээн хүмүүс найдаж байсан боловч баасан гаригт далайн гүн рүү орсон дельфинүүд ахин шидэгдэж эрэг дээр хаягдсан байна.
Одоогийн байдлаар Фаруэлл хошууны хавьд олон зуун сайн дурын аврагчид ажиллаж байгаа бөгөөд тэд эрэг дээр шидэгдсэн амьтдыг дулаан бүтээлгээр хучиж, усаар амлуулж байгаа гэнэ. Амь үрэгдсэн дельфинүүдийн байгаа газар руу аварга загаснууд ирж байгаа нь тухайн газар дахь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа бололтой.
Дельфиний дундаж урт 4-8 метр, биеийн жин нь 800 орчим кг байдаг аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Байгалийн үзэгдэл болхийн шинж тэмдэг...анхааралтай байцгаагаарай.Цунаамий болохын өмнөх нь ийм үзэгдэл болж байснийг САНААРАЙ.