Э.Сноуден: АНУ Японы иргэн бүрийг тагнадаг

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 11

АНУ-ыг Үндэсний аюулгүй байдлын албаны экс ажилтан Эдвард Сноуден Японы иргэд амергикчуудын нийтээр тагнаж чагнах ажиллагааны бай болдог гэж мэдэгдлээ.

Тэрээр дээрх мэдэгдлээ Токиод болсон аюулгүй байдлын сэдэвт олон улсын чуулганд ОХУ-аас онлайнаар шууд холбогдож хийсэн байна. Тэрээр “Тэд таныг ямар шашин шүтдэг, хэнд хайртай, хэнтэй хамт амьдардаг гээд цөмийг нь мэднэ. Бидний ажил хүн бүрийн амьдралын хэв шинжийг гаргаж ирэх явдал байсан” хэмээн өгүүлжээ.

Япончуудын гар утаснаасаа болон цахим хаягаар бичсэн бүх мэдээлэл АНУ-ын Аюулгүй албанд очиж, тэнд задлан шинжлэгддэг, тиймээс интэрнэтийн аюулгүй байдлыг хангах нь Японы өмнө тулгамдсан хамгийн том бэрхшээл болохыг Э.Сноуден онцлон тэмдэглэжээ.  

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бйа(202.21.106.118) 2017 оны 02 сарын 11

Монголын хувьд хятадаас орж ирсэн сүлжээний болон холбооны техник төхөөрөмж, хэрэглэлүүдээр тагнаддаг.

0  |  0
фцуж(27.123.214.105) 2017 оны 02 сарын 11

Зайлуул чадах чинээгээрээ улсынхаа нууцыг задруулж урвагчийн ажилийг сайн хийлээ дэ. Тун удахгүй Путин найз нь Трампад бэлэг болгож өгөх гэж байгаа гэсэн урвагчидын хувь заяа ийм бөлгөө.

0  |  0
sss(103.9.88.18) 2017 оны 02 сарын 11

aimar2

0  |  0
Top