28 жилийн дараа баригдсан цуврал алуурчин ”Хятадын хүүлэгч Жек”

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 11

Хятадын цагдаа нар 1988-2002 оны хооронд 11 эмэгтэйг хүчирхийлж хөнөөсөн гаж донтон алуурчныг баривчилсан гэж мэдэгдлээ. Дэндүү харгис хэрцгий байдлаараа “Хятадын хүүлэгч Жек” гэсэн хоч аваад байсан гэмт этгээд нь Гао Чэн Юн хэмээх 52 настай, гэр бүлтэй, хоёр хүүхдийн эцэг, гаднаасаа төлөв төвшин харагддаг нэгэн байжээ. Гэмт этгээд хэргээ Ганьсу болон ӨМӨЗО-ы хотуудад үйлддэг байсан аж. Анхны хохирогч нь 23 настай эмэгтэй байсан бөгөөд 1988 оны тавдугаар сарын 26-нд амиа алджээ. Алуурчин дандаа залуухан эмэгтэйчүүдийг хохирогчоороо сонгодог байсан бөгөөд тэдний дунд найман настай жаахан охин хүртэл байсан нь нийгмийг цочроож байсан аж.

Цагдаагийн газрын мэдээлснээр, Гао улаан өнгийн хувцас өмссөн бүсгүйчүүдийг ангуучилдаг байсан гэнэ. Тэрбээр хохирогчдыг гэртээ харих зам дээр нь отож байгаад хүчирхийлснийхээ дараа хоолойг нь хэрчин хөнөөдөг байсан аж. Гао Чэн Юныг  баривчилсан бөгөөд цаазаар авах ял оноох нь гарцаагүй юм.

 

С.Төгөлдөр        

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kino2(59.153.87.41) 2017 оны 02 сарын 11

hahaha hudlaa2 yum bichih yumaa solongosiin 1 tsuwral aluurchintai kinog bichtsen bdg shu dandaa ulaan huwtsas umssun emegteig aldag gertee harih zamd ni otoj bgd ntr

0  |  0
s(202.179.23.178) 2017 оны 02 сарын 11

shal hud medeelel cu2

0  |  0
zochin....(203.91.115.40) 2017 оны 02 сарын 11

puuduulahn gartsaaguil yum bndaa

0  |  0
Чулуунбат уранчимэг.(213.222.154.177) 2017 оны 02 сарын 11

Баригдсан нь яамаа даа.

0  |  0
Top