Мексикийн цагдаа нар Мичаокан мужид хар тамхины мафийн эсрэг зэвсэгт ажиллагаа явуулж, 42 хүний аминд хүрсэн байж болзошгүй мэдээлэл цацагдсаны дараа ерөнхийлөгч Энрико Ньето Холбооны цагдаагийн газрын дарга Энрике Галиндог үүрэгт ажлаас нь огцруулжээ. Ерөнхийлөгч дээрх хэргийг мөрдөн шалгах боломжийг хангахын тулд дээрх арга хэмжээг авлаа гэж мэдэгдсэн байна.
Мичаокан муж бол Мексикийн холбооны улсуудаас хар тамхины мафийн эсрэг хамгийн ширүүн тэмцэж байгаа нь юм. Тус мужийн Танхуато гэдэг газар хар тамхины мафи, цагдаа нарын дунд ширүүн тулгаралт болж 42 хүний амь нас үрэгдсэн хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан нь ийнхүү шуугиан дэгдээгээд байгаа юм. Тухайн үед цагдаа нар ажиллагаандаа “Black Hawk” нисдэг тэрэг ашигласан байдаг бөгөөд ойролцоогоор 4000 сумаар буудсан гэсэн тоо баримт илрээд байгаа аж. Ажиллагааны талаарх тайланд, нисдэг тэрэгнээс довтлох үед тав, буудалцааны үеэр 22 хүн нас барсан бол өөр 15 хүнийг цагдаа нар ажиллагаа дууссаны хойно залхаан цээрлүүлэх маягаар хөнөөсөн байж магадгүй байгаа юм байна.
Цагдаа нар “Мафийнхан эхлээд гал нээсэн, бид биеэ л хамгаалсан” гэж байгаа ч хохирогчдын хэмжээ хэтэрхий их, цагдаа нараас хохиросон хүн байхгүй зэрэг нь энэхүү хэргийг нарийн судлах шаардлагатай гэсэн сэдлийг ерөнхийлөгчид төрүүлсэн байна. Мөн энэхүү аллагын талаархи мэдээллийг жил гаруй нуун дарагдуулсан Холбооны цагдаагийн газрын даргыг мөрдөн байцаалтад саад учруулах магадлалтай хэмээн албан тушаалаас нь огцруулсан нь энэ аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Монголд уриж авчираад цагдаа атг д даргаар тавиад авилгач хулгайч луйварч дээрэмчин манан бүлэгтэй тэмцүүлэхсэн
TEGVEL HAR TAMHICHIDTAIGAA HAMTDAA AMIDRAAD BAIJDEE