Казахстаны эрх баригчид БНХАУ-тай визгүй зорчдог болох асуудлыг хөндсөний дараа ард иргэд нь эсэргүүцэл үзүүлж эхэлжээ. Залуучуудын «Рухпентіл» байгууллага эрх баригчид ойрын хугацаанд дээрх шийдвэрийг гаргаж магадгүй гэж болгоомжилж байгаагаа дуулгасан байна. Энэ шийдвэр үнэн байвал үндэсний аюулгүй байдалд аюул учрах болно гэж тэд үзэж байгаа аж. Нээлттэй хуралд оролцогчид БНХАУ-тай визгүй зорчдог болох санаагаа орхихыг эрх баригчдаас шаардсан утагтай уриалгыг барьцгаасан байсан юм. Одоогийн байдлаар, БНХАУ-ын иргэд Казахстанд “дамжин өнгөрөх” журмаар 72 цаг визгүй зорчиж болдог бол казахстанчууд БНХАУ-д визгүй зорчих боломж үгүй хэвээр байгаа юм. Казахстаны эрх баригчид харин “72 цаг”-ийн журмыг өөр олон улсад өгөхөд бэлэн байгаа төдийгүй хугацааг сунгах талаар ярих болсонд иргэд ийнхүү болгоомжтой хандаж байгаа ажээ. БНХАУ, Казахстан харилцан визгүй зорчих асуудал дээр ийнхүү сүжирч эхэлсэн нь хоёр улс 2017 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбоотой юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 7 )
Bid tvvhee martaj bolohgve heregjij herhewch bolohgvi ydjil altnaasch vntei vr hvvhdee haraad aminaasch vntei eh orondoo setgel tenvvn taiwan amidarmaar bnash dee oyunhorolgua
Ард түмэн гэж юу юм юм мэдэхгүй бүдүүлэг л хүмүүс бид ч гэсэн хятадуудыг оруулах хэрэгтэй люунхоролыг дэмжинэ бурангуй хуучинсаг сэтгэлгээнээсээ салцгаа хятдад өгөх юм аа ч өгөх хэрэгтэй хилээрээ ч оруулах хэрэгтэй бид хятадаас хаашаа зугатах юм одоо хятад л хүчтэй бхйна ш дээ орос мудакдаад л байна
manaid bol muruuduud ch buteshgui asuudal.ydaad l jagsaal tsuglaan hiih horiotoi..hiivel buudaad haychihna..