Пакистан Улсын дээд шүүхээс хайрын баяр буюу “Валентин”-ы баярыг тэмдэглэхийг хориглолоо. Учир нь “Валентин”-ы баяр нь Исламын шашинтай тэрсэлддэг, барууны соёлыг хэт шүтдэг баяр учраас энэ жил анх удаагаа улс даяараа тэмдэглэхийг хоригложээ. Өмнө нь хэд хэдэн удаа Жамат-И Ислами улс төрийн намаас дээрх баярыг тэмдэглэхийг болиулах ёстой хэмээн эсэргүүцэл илэрхийлж байсан бөгөөд мөн өөр нэгэн хотын захиргаанаа 2016 онд “Валентин”-ы баярыг тэмдэглэхийг хот даяараа хориглож байжээ.
Хориглох шийдвэрт Пакистан Улсын Ерөнхийлөгч Мамнун Хуссейн санал нийлж байгаагаа хэлээд “Исламын шашинтнуудын түүх, уламжлалын нэг биш барууны баяр учраас тэмдэглэхгүй өнгөрөөх нь зөв” хэмээн хэлж байсан юм. Мөн тус улсын зарим иргэд ч энэ нь зөв хэмээн үзэж жагсаал цуглаан хийгээд байгаа билээ.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 3 )
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896
Валентин гэж хэн болох яагаад энэ хүний нэрээр баяр тэмдэглэх болсоныг хир зэрэг мэдэж гэгээн хайрын баяр гэж давхицгаадаг юм бол.Хаа хол европод үхсэн нэг хар ламын нэрээр нэрлэсэн баяр тэмдэглэж байхаар монголынхоо гэгээн хайр дурлалынхаа төлөө тэмцэж явсан хүмүүсийнхээ тухай мэдэхийг хүсдэг болоосой.Залуусыг өрөвдөж байна
manai hooson tolgoituud temdegleh bailgui