Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танхимдаа ОХУ-ын асуудал эрхэлсэн сайдын суудал шинээр бий болгохоор төлөвлөж байгаагаа зарласан билээ. Шинэ сайд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллах юм байна.
Ш.Абэ ганц эдийн засаг бус, хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулах асуудлыг хүртэл ОХУ-д тавьж байгаа юм.
Москва, Токиогийн хооронд 1956 онд гал зогсоож, дайныг дуусгах санамж бичиг байгуулж байсан юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн энхийн хэлэлцээр хийж амжилтад хүрсэн тохиолдолд л хэрэгжих нөхцөлтэй байгуулагджээ. Энхийн гэрээ одоог хүртэл байгуулагдалгүй сунжирсан нь Курилын арлуудтай холбоотой аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896