Сургуулийн охидтой холбоотой бизнест хориг тавина

2017 оны 02 сарын 16

Япон: Токио хотын Ассамблейн чуулганаас өчигдөр нэгэн чухал хориг гаргахаар ярилцаж байна. Энэ талаар “Жепен Түдэе” сайт мэдээллээ. Энэ хориг нь сургуулийн насны охидтой холбоотой бизнес, үйлчилгээ зохион байгуулахыг хориглосон хатуу шийдвэр юм.

Хориглох заалтад, “17 нас хүртэлх охидыг дотно холбоо үүсгэх үйлчилгээнд ашиглахыг хориглоно. Үүнийг  цагдаа нар хянана” гэжээ. Энэхүү заалтын талаар Ассамблейн ээлжит чуулганаар Токиогийн цагдаагийн газартай хамтран ирэх долоо хоногт хэлэлцэх аж.

Энэ хориг батлагдах юм бол энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжин, зөрчил илэрсэн тохиолдолд торгууль онооно. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top