Д.Трампыг бусад Ерөнхийлөгчөөс өөр гэж бодож явсан жирийн америкчууд түүнийг бусадтайгаа л адилхан нэгэн гэдгийг саяхан бас нэгэн удаа анзаарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч нар гэр бүлийнхээ дор хаяж нэг гишүүнийг том албан тушаалд тавьдаг нь гэм биш, зан болсон зүйл. Жон Кеннеди төрсөн дүү Робертыгоо нэгдсэн улсын Ерөнхий прокуророор томилсон, Билл Клинтон эхнэр Хилларидаа эрүүлийг хамгаалах тогтолцоог шинэчлэх ажил даатгасан гээд л. Тэр өнгөрсөн сонгуульд ялсан бол нөхөртөө бас л том алба өгнө гэж мэдэгдээд байсан. Гэтэл шударга ёсны туг гэдэж байгаа Д.Трамп хүргэн хүү Жаред Кушнераа ахлах зөвлөхөөрөө томилж, Цагаан ордонд хөтлөн оруулах нь тэр. Тэрбумтан эр сонгуулийн кампанидаа хамтран ажилласан журмын нөхдөө “Шилжилтийн баг”-аа бүрдүүлсэн нь үнэн. Ерөнхийлөгч болгон л тэгдэг. Гэвч төрлийн хэлхээ гэдэг андын журмаас огт өөр гэж америкчууд үздэг ажгуу. Ж.Кеннеди, Б.Клинтон нар дээр дурдсан томилгооноооо болж хэвлэлээр хэмх “балбуулж”, шүүхэд ч дуудагдаж байсныг түүх гэрчилнэ. Харин Д.Трамп хэрхэх бол?
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )