Голланд улс хар тамхийг яагаад хуулиар зөвшөөрдөг вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

Голландын нийслэл Амстердамд байдаг “Mellow Yellow” кафег хотын иргэд нь ам нэгтэйгээр “Хамгийн эртний кафе” гэж өргөмжилдөг. Жуулчдын хамгийн ихээр ордог газар болох Хейнекен, Рембрандт хэмээн шар айрагны газар руу явдаг замын яг дунд нь хагас зуун жил эрхэмсгээр оршсон энэ газарт үй олон хүн хамгийн анхны “хар тамхиа” баяр ёслолын байдалтай хэрэглэж байсан гэнэм. Гэтэл энэ гайхалтай, түүхтэй газар өнгөрсөн сарын 31-ний өдөр сүүлийн удаа ажиллаад хаагджээ. “Mellow Yellow”-оос гадна өөр олон кафе ажиллахаа больсон гэнэ. Уг нь ийм газрууд мансууруулах шинж чанартай тамхи татахыг зөвшөөрдгөөрөө жуулчдыг соронздон татдаг, тэр хэрээрээ эдийн засагт нэмэр болдог. Гэтэл 1995 онд 350 байсан кафены тоо жил бүр 8, 9-өөр хасагдсаар 2017 онд 167 л үлдсэн байна. Хөл тавьсан дөрвөн жуулчин бүрийн нэг нь заавал ороод гардаг , мөнгөний уурхай болсон газраа Голландын төр яагаад “аажмаар” хааж байгаа юм бол оо.

Энэ нь ийм учиртай юм байна. Голландад биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээг хуулиар зөвшөөрдөг. Гэвч үнэндээ хүлээн зөвшөөрсөн гэж биш, “тэвчиж байсан” гэж ойлговол илүү оновчтой юм байна. Тийм ч учраас олон жилийн өмнөөс “Хар тамхийг зөвшөөрөлтэй кафенаас л худалдаж аваад тэндээ татах ёстой” гэх зэргээр хууль баталж эхэлсэн юм байна. Улмаар өнгөрсөн жил “Тамхины кафе сургуулиас 250 м-ээс багагүй зайд байх ёстой” гэсэн хууль батлаад орхитол “Mellow Yellow” үсчний сургалт явуулдаг нэг сургалтын төвөөс 230 м зайд байж таарч. Ингээд л Амстердамын хамгийн эртний, алдартай кафе үүдээ барьсан ажээ.          

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
china(2.67.112.82) 2017 оны 02 сарын 19

Huuli gj iim baidag bh n uher mongolchuudaa

0  |  0
Top