Амиа золиослогч халдаж 75 хүн амиа алджээ

2017 оны 02 сарын 17

Пакистан: Энэтхэгийн “Индиа” сайтын мэдээлснээр Исламын амиа золиослогч халджээ. Халдлагын үеэр 75 хүн амиа алдаж, 150 орчим хүн шархадсан байна. Өчигдөр Синдх мужийн лалын сүмд тэсрэх бөмбөг зүүсэн хантаазтай этгээд орж иржээ.

Тус мужийн цагдаагийн хэлснээр, “Амиа золиослогч орж ирээд хоёр бөмбөг тэсэлж, олон хүний амийг сүйтгэсэн. Дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн” гэв. Амиа алдсан хүмүүс дунд арванхоёр эмэгтэй, дөрвөн хүүхэд байжээ.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top