Цүнхэн дотроос олдсон хүүхэд нас баржээ

2017 оны 02 сарын 17

Япон: Өчигдөр Шинжукугийн цагдаа нар цүнхэн дотор хийж хаясан хүүхэд олсон талаар “Жепен Түдэе” сайтад мэдээллээ.

Тус хотын цагдаагийн хэлснээр, “Бид 18 цаг 35 минут орчимд хүүхдийг олсон. Түүнийг Кабукичогийн машины зогсоолын хажууд цүнхэнд хийж хаясан байсан. Хүүхдийг эмнэлэгт хүргэсэн ч 40 минутын дараа амьсгал хураасан. Задлан шинжилгээгээр түүний үхлийн шалтгааныг тодорхой болгон” гэжээ.

Хэн хүүхдийг хаясан болохыг цагдаа нар мэдэхээр гудамжны хяналтын камер шалгаж байгаа аж.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top