Шигшээ багийн эмчийг секс үйлдэлд буруутгажээ

2017 оны 02 сарын 18

АНУ-ын  олимпийн гимнастикийн шигшээ багийн эмч асан эр секс үйлдлүүдийнхээ төлөө шүүхийн өмнө зогсохоор болжээ. Тус хэрэгтэй холбоотойгоор 18 тамирчин бүсгүй гомдол гаргасан аж.

Тэдний нэг болох бүсгүйн өгүүлснээр, Ларри Нэссер эмч түүнийг бүр залуухан, өсвөр насны охин байхад нь зургаан жилийн турш үзлэг хийж байх үедээ сексийн зорилгоор өддөг байсан гэнэ.

Бусад гомдол гаргагсдын нэр одоогоор нууцлагдаж байгаа бөгөөд тэд гимнастик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, уран гулгалт, сэлэлтийн тамирчид аж.  

Ларри Нэссер одоо 53 настай бөгөөд олимпийн тамирчин бүсгүйчүүдтэй 30 жил хамтран ажиллаж байсан гэнэ. Түүнийг өнгөрөгч оны есдүгээр сард ажлаас нь халж, хүүхдийн порно зурагтай холбоотойгоор хэрэг үүсгэсэн хэдий ч тэрээр өөрийн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.  

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top