Швед 80 мянган дүрвэгчийг албадан гаргана

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

Шведийн эрх баригчид албан ёсоор цагаачлах эрх авч чадаагүй ч улс оронд нь амьдарч байгаа 80 мянган дүрвэгчийг албадан гаргахаар болжээ. Гадаад хэргийн сайд Андерс Игеман энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Албадан гаргахдаа зөвхөн Ойрхи Дорнод гэхгүй, бүгдийг нь хамруулах аж.

Шведийн Цагаачлалын алба зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 163 мянган дүрвэгчээс өргөдөл хүлээж авсан байна. Энэ нь Европын холбоон дотроо хүн амынхаа тоотой харьцуулахад хамгийн их өргөдөл хүлээж авсан гэсэн үг юм. Түүнээс 58.8 мянгаг нь хянаж, 55 хувьд нь түр оршин суух зөвшөөрөл өгчээ. Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Данитай хиллэдэг шалган нэвтрүүлэх цэгт гэнэтийн шалгалт хийхэд орж ирэх гэж байсан дүрвэгчдийн ихэнх нь бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар нэвтэрч чадаагүй юм.     

Швед улс уг нь “Европын холбоо дүрвэгсдийн хямралд хариуцлага хүлээх ёстой” гэсэн Германы байр суурьтай санал нэгтэй байсан. Тэд 1990-ээд оны Балканы хямралын үеэр 84000 дүрвэгчийг хүлээж авч байв. Тиймээс энэ удаад ч дүрвэгчдэд ивээнгүй хандана гэж байсан ч эцэстээ тэвчээр нь барагдав бололтой: Өмнөх Гадаад хэргийн сайд Марго Вальстрём нь “Хүн бүр амьдрах газар орон хайх, хүсэмжлэх эрхтэй” гэж мэдэгдэж байсан бол одоогийн сайд Андрес Игеман “Бид дахиж дүрвэгч хүлээж авч чадахгүй болсон. Манайх руу ирэх гэж байгаа хүн байвал энэ санаагаа орхи, эсвэл илүү олон дүрвэгч хүлээж авна гэж амласан Герман руу яв” хэмээн өгүүлж байна.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mini bodloor(43.228.129.67) 2017 оны 03 сарын 24

Yamar ch uls undesteni gadad bolon dotood bodlogo uurin ulsin erh ashgin tulu bh yostoi. Saihan setgeleer durvegchdig orulad irsen nugudul n bolowsrolgui malnuud huni gazar guij irched durara durguad hereg tariad bsn. Odo yay gehev saihan setgeltei busad durvegchdde hurtel gai udaad. Bi huwida shvedin bodlogig zuw gj bodoj bn. Undesni erh ashig #1 shu de. German ch udku tevcheer n aldana blgui de...

0  |  0
зочин(103.229.120.111) 2017 оны 02 сарын 20

Ард иргэд цагаачлах даа тулна гэдэг Төрийн дээдсүүдийн буруу шунахай харь бодлогоос болж байна.

0  |  0
зочин(103.229.120.111) 2017 оны 02 сарын 20

Ард иргэд цагаачлах даа тулна гэдэг Төрийн дээдсүүдийн буруу шунахай харь бодлогоос болж байна.

0  |  0
ойдаа(202.179.11.10) 2017 оны 02 сарын 20

хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж ярьдаг байсан монголчууд ч өнөөдөр ийм болж байгаа шүү

0  |  0
Top