Экваторын Гвиней улсын Дээд шүүх өнгөрсөн онд төрийн эргэлт хийхийг санаархаж Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан дөрвөн этгээдэд цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Хуурай замын цэргийн ахмад Хосе Абесо Нсуе Нчама, түүний орлогч Мануэль Ндонг Ансеме Гаалийн газрын дарга асан Хакинто Мича Обианг, Ерөнхийлөгчдийн аюулгүй байдлыг хариуцсан албаны ажилтан Алипио Ндонг Асуму нарын дээрх гэмт хэрэгтнүүдээс гадна цэргийн офицер асан хоёр этгээдэд мөн 20 жил хорих ял оногдуулжээ. Тэд Нигерийн чөлөөлөх хөдөлгөөнтэй хамтрах төлөвлөгөөтэй байсан гэж эрх баригчид таамаглаж байгаа юм. Харин төрийн эргэлтийг гол санаачлан зохион байгуулсан хүн болох сөрөг хүчний удирдагч Фаустино Ондо Эбанг Испани руу зугтан гарчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )