ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын “паспортын” талаар гаргасан зарлиг нь Украинд том хэмжээний дайн дэгдэхээс сэргийлэх зорилготой хэмээн Оросын дипломатч, улстөр нийгмийн зүтгэлтэн Сергей Марков тайлбарлажээ. Тэрээр Фэйсбүүк хуудсандаа дараах зүйлийг бичсэн байна:
“Энэ оны хоёрдугаар сарын эхээр Украины цэргийнхэн салан тусгаарлагчдын эсрэг нийтийг хамарсан дайралтууд хийсэн, мөн тэдний удирдагч Гива Михаил Толстойн эсрэг халдлага хийн амь насыг нь хөнөөсний дараа энэхүү “паспортын” асуудал яригдсан билээ. Магадгүй, том шинэ дайн дэгдэхийн өмнөхөн. Энэ бол Киев болон түүний барууны хамсаатнуудад өгч буй урьдчилсан сануулга юм. Цаашид Минск 2 хэлцлийг Киевийн зүгээс тасалдуулж, террорист халдлага, энгийн номхон иргэдийн орон сууцны барилгуудыг буудаж нураан сүйтгэх замаар оросын Донбассын эр зоригийг мохоох бодлого явуулбал Москва цаашид тэвчихгүй, Донбассыг хамгаалах болно. Ингэснээр Донбасс Украинаас улам л алсран холдоно. Өөрөөр хэлбэл, “паспорт” нь Донбассын газар нутаг дээр Киевийн дэглэм шинэ дайн дэгдээхээс сэргийлж байгаа юм. Москва иймэрхүү ухаалаг замаар буюу дипломат алхам хийж болзошгүй дайнаас сэргийлэхийг хичээж байна” гэжээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 7 )
европын холбоо нато украйнаар дамжуулан хүрээгээ тэлэх нь шудрага биш
Ukrain gedeg chin oroas undestnii neg yum bishuu neg heseg orosiin niislel kiev bsan bhaa
teged ch tend dan ixenx ni orosyyd l amidradag gee biz de , ukrain davartsan bgaam bish u
ter kiev chin ugaasaa l oros n nutag teged ukraind beleglesen um bish u , ugasa l neg oron shig bsn boloxor, ireeduid ukrain oros n esreg bosno gej tootsoololgui , teged odoo orosuud xuuchin gazraa avch l bga biz yu ni boloxgui bgam be ,
Орос чинь Украин руу биш өөрийнгазар нутгаа хамгаалж байгаа ДОНБАСС, ЛУГАНСК-н БНУлсуудад тусалж байна тэнд жинхэнэ утгаараа эх орон газар нутгаа хамгаалсан ажиллагаа явагдаж байна хэзээний урвагч шарвагчаараа алдартай Украйн бол зүгээрл барууныхны бууны нохой болж ОРОС-той арсалаж байна. газар нутгаас булаан эзлэх дайны ажиллагаагаа эхлэчихсэн ш дээ ДОНБАСС, ЛУГАНСК газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах салан тусгаарлагя алуурчдыг хөөж гаргах ариун дайн хийж байгаа салан тусгаарлагч алан хядагч нарыг оросуудын дэмжлэгтэйгээр эх нутгаасааа хөөн зайлуулж байна.
ukrain gazar nutgaa hamgaalj bolohgui yu?
Орос чинь Украин руу аль эрт довтолчихсон хүний газар нутгаас булаан эзлэх дайны ажиллагаагаа эхлэчихсэн ш дээ Украин газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах салан тусгаарлагя алуурчдыг хөөж гаргах ариун дайн хийж байгаа салан тусгаарлагч алан хядагч нарыг оросууд зэр зэвсэг хүн хүчээр хангаад 3 жил болж байна