“Үндэстэн дамнасан корпорациудын татвараас зайлсхийлттэй тэмцэх” асуудалд дэлхийн улс гүрнүүд анхаарал хандуулах болсон. Энэхүү асуудлын хүрээнд “Их 20”-ийн Сангийн сайд нар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас санаачлан гишүүн орнууддаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн “Татварын мэдээлэл солилцох нэгдмэл стандарттай болох” гэрээг илүү өргөн хүрээнд мөрдүүлэх талаар уриалга гаргасан юм. Өөрөөр хэлбэл, ЭЗХАХБ-ын гишүүн 31 оронд мөрдөгдөж байгаа уг гэрээг олон улсынх болгон өөрчилж, хүссэн бүх улс орныг нэгтгэхийг “Их 20” хүсч байгаа юм.
“Лалын улс” бүлэглэл үл мэдэгдэх эх үүсвэрээс их хэмжээний валют олж, түүнийгээ хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт үйлдэлдээ ашиглаж байгаа. “Лалын улс” бүлэглэлийг санхүүжүүлж байгаа улс орны тоонд “Их 20”-ийн гишүүд багтсан талаар ОХУ өмнө нь мэдэгдэж байсан юм. Тиймээс энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж, хурлаас гарсан баримт бичигт “аллага хядлагыг санхүүжүүлэх явдалтай шийдвэртэй тэмцэнэ. Энэ тэмцэлд татварын мэдээлэл солилцох шинэ дүрэм үүнд ашиг тасаа өгнө гэж найдаж байна. Тиймээс улс орнуудыг энэ гэрээнд нэгдэхийг уриалж байна” гэсэн өгүүлбэрийг оруулж өгчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
лал гэдэг үг буруу гаж шулам тийрэн гэсэн утгатай юм блээ. христийн талыхыг монголчууд загалмайтан гэдэг бас хэрээс гэдэг үг их эртний монгол үг болж таараад буй мөнх тнгр эцэгийн хүү есүхэрээстийг монголчууд л их зөв итгэл үнэмшил болгож дэлгэрүүлж чадна >:D<
LAliin lalryydiig baryyniihan l iursduu l demjdeg