Дэлхийтэй адил долоон гараг олжээ

2017 оны 02 сарын 23

Одон орон судлаачид дэлхийтэй адил долоон гараг олсон талаар Солонгосын “Эс Би Эс” сайт өнөөдөр мэдээллээ.

Тэднийг нарны сисмемийн ойролцоо олсон. Усан гадаргуутай, дэлхий шиг хэмжээтэй гурван гараг байгаа аж. “Trappist-1” гэж нэрлэсэн Акуариусын жижиг одыг өчигдрөөс судалж байна. Энэ нь дэлхийгээс 40 орчим гэрлийн жилийн зайтай оршдог. Судлаачид түүнийг жижиг одтой харьцуулахад том хэмжээтэй, амьдрах боломжтой гэнэ.

Кембрижийн одон орон судлаач Амаури Триаудын сэтгүүлчдэд хэлснээр, “Бид тэнд амьдрал байгааг олох чухал алхам хийсэн гэж бодож байна” гэлээ.  Энэхүү нээлтийн талаар “Натуре” сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаарт нийтэлснээр, “Trappist-1”-ийг тойрч байгаа гурван гарагт судалгаагаа тулгуурлан ажиллаж байна. Нарны системээс 3500 гаруй гараг олсон” гэжээ. Судлаачид судалгааны явцдаа дэлхий шиг температуртай, хадархаг, устай байгаа юм.


Дэлхийтэй адил долоон гараг олжээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.31.59) 2017 оны 04 сарын 18

Ямар сайхан мэдээ вэ?. Судлаад бай. Амьдрал байгаа даа. Эсийн хэмжээнд ч гэсэн.

0  |  0
Top