НҮБ дэх Оросын төлөөлөгч Виталий Чуркины үхлийг аллага гэжээ

2017 оны 02 сарын 23

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркины үхэл сүүлийн хэдэн өдөр дэлхий дээрх хамгийн маргаантай сэдэв болоод байна. Дипломатчийн нас барсан албан ёсны шалтгааныг зүрхний шигдээс гэж оношлосон билээ.Чуркин ажлын өрөөндөө гэнэт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан аж. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, түүний үхлийн шалтгаан өөр зүйлд нуугдаж байна гэжээ.

Энэ талаарх өөрийн үзэл бодлыг оросын нэрт блогч Елена Миро илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар, гэнэтийн зүрхний шигдээс нь ихэвчлэн өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй хүмүүст тохиолддог гэжээ. Харин төрийн өндөр албан тушаал хашдаг дипломат, түшмэдүүд эмнэлгийн үзлэг шинжилгээнд байнга хамрагддаг учраас Виталий Чуркин ч гэсэн адил байсан нь мэдээж. Тиймээс Чуркинд гэнэтийн зүрхний шигдээс тохиолдох магадлал бага гэж Миро үзжээ.

Харин НҮБ дэх Оросын суурин төлөөлөгчийг террористуудын хамсаатнууд, нефтийн ивээн тэтгэгчид хөнөөсөн байх магадлалтай бөгөөд хөгжингүй орнуудын тусгай албадын ажиллагаанд зүрхний шигдээс тодорхой байрыг эзэлдэг аж. Террористууд энэ шалтгааныг практик дээр идэвхтэй хэрэгжүүлж байгаа бололтой.

Саяхан гэхэд л, Туркэд Оросын элчин сайд Андрей Карловыг буудан хөнөөсөн. Исламын уриа хашгирсан турк цагдаа уг аллагыг үйлдсэн бөгөөд хожим тодруулснаар, уг этгээд “Исламын улс”-тай шууд холбоотой байсан аж.  Террористууд Ойрхи Дорнод дахь Орос-Турк-Сири гэсэн эвслээс айн уг аллагыг үйлдсэн байх магадлалтай.

Харин Виталий Чуркины үхэлтэй холбоотойгоор аваад үзвэл, АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн асуудлаар Оростой нягт хамтран ажиллах санал санаачлага дэвшүүлж байснаараа алдартай билээ. Эдгээр дотор олон улсын терроризмтэй тэмцэх асуудал орж байгаа бөгөөд АНУ-ын зүгээс дэлхийн гол аюул болоод буй олон улсын терроризмтэй Оростой нэгдэн ажиллах зайлшгүй шаардлагатай хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Хэрэв ийм хүчирхэг холбоо үүсвэл террорист бүлэглэлүүд үндсээрээ устгагдах болно гэдгээ сайн мэдэж байгаа учраас хоёр орны харилцаанд аль болохоор сөргөөр нөлөөлөх оролдлого хийсээр байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(27.123.214.124) 2017 оны 03 сарын 07

Америкийн Тагнуулын төв газар далдаас зохион байгуулаа биз !!!

0  |  0
Top