Д.Трамп: АНУ есдүгээр сарын 11-ний халдлагын мөрөөр дайн хийх шаардлагагүй байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иракийн дайныг өнөө хүртэл буруушаадаг болохоо дахин илэрхийллээ. АНУ цаашид бусад улс орны аюулгүй байдалд биш, харин өөрийн дотоодын асуудалдаа илүү анхаарал тавих ёстой гэж тэр үздэг юм. Тэрээр АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн Иракт явуулсан дайныг жишээ татан, хурцаар шүүмжилжээ.

“АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын мөрөөр дайн хийх ямар ч шаардлагагүй байтал тэд дайтсан. Иракт үй олноор хөнөөх зэвсэг байгаа гэж. Гэтэл үнэндээ тэр зэвсэг нь олдоогүй” хэмээн Д.Трамп хэлсэн байна. Мөн “Лалын улс” бүлэглэлтэй хийх тэмцэлд ОХУ-ын гүйцэтгэх үүргийн талаар мөн санал бодлоо илэрхийлсэн байна. Д.Трамп энэ асуудлаар “ОХУ алан хядагч бүлэглэлүүдтэй хийх тэмцэлд ашигтай хамтрагч болж чадна, АНУ нэгэн зэрэг дэндүү олон фронтод дайтах шаардлагагүй” гэсэн байр суурь илэрхийллээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhh(202.70.46.233) 2017 оны 02 сарын 25

Ternii urshigaar laliin uls vvseed bga bizde

0  |  0
O(202.179.23.192) 2017 оны 02 сарын 24

11-IN ASUUDALIN TSAANA HILLARY BAIGAADAA

0  |  0
zochin(202.9.43.105) 2017 оны 02 сарын 24

yag unen, Iraq ruu dain hiih uneheer hereggui baisan yum.

0  |  0
Top