Хүн төрөлхтөний 2/3 хувь нь усны хомсдолд нэрвэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Ундны усны хомсдолд нэрвэгдсэн хүн амын тоо нэмэгдсээр нийт хүн төрөлхтний 2/3 хувийг эзлэх болжээ. Голландын Твентегийн их сургуулийн эрдэмтэд усны хомсдолд нэрвэгдэж байгаа хүн амын тоог шинэчлэн гаргахад манай гаригийн дөрвөн тэрбум хүн улирлын чанартайгаар цэвэр усны гачаалд өртдөг нь тодорхой болжээ. Үүний бараг тал нь буюу хоёр тэрбум нь Энэтхэг, БНХАУ-д байгаа бол үлдсэн нь Австрали, Бангладеше, Пакистан, Нигери, Мексик, АНУ-ын Калифорни, Техас, Флорида мужид байгаа аж. Харин ОХУ, Бразил, Канад, Төв болон зүүн Европын иргэд ундны усны хомсдолд харьцангуй бага өртдөг байна. Дээр хэлсэнчлэн, их буюу жилд дор хаяж нэг сар ундны усны хомсдолд өртдөг хүн амын тоо дэлхийн нийт хүн амын 2/3-ыг эзлэх болсон нь урьд өмнө гаргасан судалгаанаас харьцангуй өссөнд тооцогдож байна. Өмнө нь 1.7-3:1 тэрбум хүн байгаа гэсэн тоо гардаг байжээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(85.148.202.67) 2017 оны 02 сарын 24

bid ch us hudaldaj avaad nervegdeed bgaa doo shalguur ni uy bdag yum boldoo

0  |  0
Top