Япон: Токиогийн цагдаа нар 84 настай эрэгтэйг баривчилжээ. Түүнийг сэтгэцийн олдмол өвчнөөр шаналж байсан эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Тус цагдаагийн хэлснээр, “Талийгаач эхнэрийг нь 81 настай Сэцуко Сайто гэдэг. Өнгөрсөн сарын 23-ны өдөр талийгаачийг гэрийнхээ нэг өрөөнд нас барсан байхад олсон. Тэрээр сэтгэцийн олдмол өвчнөөр шаналж байжээ. Харин сэжигтэн болох түүний нөхөр Рюүкичиг өөр өрөөнөөс ухаангүй байхад олсон” гэв.
“Жепен Түдэе” сайтын мэдээлснээр “Талийгаачийн цогцсод үзлэг хийхэд гадны нөлөөнөөс болж амиа алдсан” гэлээ. Харин сэжигтэн их хэмжээний нойрны эм уусны улмаас ухаангүй байсан учир яаралтай эмнэлэг руу хүргэсэн аж.
Мөн тус хотын цагдаа нар энэ сарын 2-ны өдөр сэжигтнийг эмнэлэгт байцаасан байна. Тэрбээр хэлэхдээ, “Эхнэртээ нойрсуулах эм уулгасан. Дараа нь би түүнийг багалзуурдаж амийг нь хөнөөсөн. Би ч гэсэн өөрөө амьдрахыг хүсээгүй учир нойрсуулах эм хэтрүүлэн ууж, үхэхийг хүссэн юм” гэж хэргээ хүлээжээ.
Б.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
Ur huuhed n haachdg bnaa. İim undur nastai humuusiig orhiod