АНУ Иранд хоригдож байсан иргэдээ суллууллахын тулд 400 сая ам.доллар шилжүүлсэн гэсэн мэдээлэл “The Wall Street Journal”-д гарчээ. Эх сурвалж уг “наймаа” хэрхэн явагдсаныг ч нарийвчлан мэдээлсэн байна. Хоёр улс энэ талаар урьдаас ярилцаж байсан гэнэ. Улмаар Иранд тагнуул хийсэн хэргээр хоригдож байсан гурван америкийг Тегераны нисэх буудалд очиж, онгоцонд суусны дараа АНУ мөнгийг Ираны талын шаардсан нөхцлийнх нь дагуу мөнгийг бэлэн болгосон байна. Тодруулбал, хэд, хэдэн улсын валютаар бүрдүүлэн Женев хотод шилжүүлсэн аж. Үүнтэй зэрэгцэн Ираны иргэний агаарын тээврийн “Iran air” компанийн онгоц Тегеранаас хөөрч, Женевт газарджээ. Улмаар америк иргэдийг суулгасан онгоц Тегеранаас хөөрсний дараа мөнгийг бэлнээр нь хүлээн авч, онгоцондоо ачин эх орон руугаа буцжээ.
АНУ-ын эрх баригчдын зүгээс 400 сая ам.долларыг бэлнээр Иран руу шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь улс төрийн хоригдол худалдаж авахтай ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байгаа аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )