АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лалын хэт даврах үзлийг коммунизмтай зүйрлэж, түүний эсрэг “Хүйтэн дайн”-ы үед хэрэглэсэн “зөөлөн” аргыг ашиглан тэмцэх болно гэж мэдэгдлээ. Тэрээр Фейсбүүк хуудсандаа оруулсан мэдэгдэлдээ “Бид хүйтэн дайнд яаж яллаа. Хүчирхийлэл, албадлага огт ашиглаагүй, харин коммунизмын сул тал, чөлөөт зах зээлийн давуу талыг сурталчилсаар байгаад л ялсан. Лалын хэт даврагчидтай ч гэсэн бид яг энэ аргаар тэмцэх болно” хэмээн бичсэн байна. Мөн Нэгдсэн улсад амьдарч байгаа бэлгийн цөөнхийн эсрэг хатуу байр суурь баримтлахгүй гэдгээ илэрхийлжээ. Д.Трампын энэ байр суурь нь нэр дэвшиж байх үедээ илэрхийлж байсан хатуу, шүүмжлэлт байрнаасаа ухарсан хэрэг гэж харагдаж байгаа юм. Тэрээр олон нийтийн дунд нэр хүндээ дээшлүүлэхийн тулд ийнхүү урьдын хатуу, эрс шийдмэг байр сууринаасаа татгалзсан бололтой.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )