Хятадын 18 бага сургуулийн сурагчдад бэлгийн хүмүүжлийн тухай шинэ сурах бичиг тараасан бөгөөд түүн дотор ижил хүйстний харилцаа хэвийн тухай өгүүлсэн байна. Түүнээс гадна, 2-4 дүгээр ангийн сурагчдад зориулсан брошюр дээр эр, эм хүмүүсийн бэлэг эрхтний зургийг нийтэлсэн байсан учраас олон эцэг эхчүүд бараг шоконд орлоо гэж Mashable-д мэдээлжээ.
Орчин үеийн “дэвшилтэт” сурах бичгүүдтэй холбоотой дуулиан шуугиан хятадын Weibo олон нийтийн сүлжээн дээр ид өрнөж байгаа аж. “Хоёрдугаар ангийн сурагч хүү маань эр, эм хүмүүсийн бэлэг эрхтэн хэрхэн харилцан үйлчилдэг талаар тодорхой өгүүлсэн сурах бичиг уншиж байна. Бага насны хүүхдүүд энэ талаар заавал мэдэх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Яагаад эцэг эхчүүдэд урьдчилан анхааруулсангүй вэ?” хэмээн нэгэн ээж бичсэн байна.
Түүнтэй олон хэрэглэгчид санал нэг байгаа бөгөөд энэхүү шүүмжлэл уг сурах бичгийг зохиосон Бээжингийн Багшийн их сургуулийн ажилтнуудын сонорт хүрээд байгаа аж. “Олон жилийн турш манай оронд сексийн тухай ойлголт хаалттай сэдэвт тооцогддог байсан. Иймээс олонхи эцэг эхчүүд энэ сэдвээр хүүхэдтэйгээ яаж ярилцахаа мэддэггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бэлгийн хүмүүжилтэй холбоотой мэдээллийг гуйвуулж гажуудуулсан хэлбэрээр өгч байна. Харин бидний зүгээс үнэн бодит, шинжлэх ухаанаар батлагдсан мэдээллийг сурагчдад хүргэж байгаа” хэмээн сурах бичгийн зохиогчид мэдэгдсэн аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
хятадад бол хэвийн гэж сургаж байх нь зөв байхаа хэтэрхий өсөж байхад