Энэ хавар Хятад, Япон үерт нэрвэгдэх магадлалтай

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

Цаг уурын шинжилгээний “AccuWeather” агентлаг Ази тивийн энэ хаврын уур амьсгалын урьдчилсан төлөвийг гаргажээ. Түүнд өгүүлснээр бол ирэх хавар БНХАУ, Монголын Дорнод хэсэг, ОХУ-ын Алс Дорнодод агаарын температур олон жилийн дунджаас доогуур байх төлөвтэй байна. Нэр дурьдагдсан бүс нутгийн ихэнхэд гуравдугаар сарын сүүл хүртэл, заримд нь дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл цастай, хүйтэн уур амьсгал үргэлжлэх гэнэ. Өнгөрсөн өвөл Энэтхэгийн далайн ус олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд энэ нь Энэтхэг, Тайланд, Индонез, Малайз улсад халуун бүсийн аадар бороо цагаасаа эрт эхлэх нөлөө үзүүлэх юм байна. Азтай зарим улсынх нь хөрс үүний ачаар хангалттай хэмжээнд чийг авч, зун нь нүүрлэх гангийн хор уршгийг хохирол багатай даван туулах боломжтой юм байна. Харин Шинэ Гвиней, Малайзын зүүн хэсэг, Филиппин, Камбож, Вьетнамын төв хэсэг, Лаос ганд нэрвэгдэх нь тодорхой гэнэ.

 

С.Төгөлдөр       

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.21.106.138) 2017 оны 03 сарын 10

malaa nuuudee neegeed haraach

0  |  0
buur(66.181.176.100) 2017 оны 03 сарын 10

munhnaran eej

0  |  0
БИ(202.21.98.166) 2017 оны 03 сарын 10

НЭРДЭГДЭХ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ

0  |  0
Top