Галт тэрэгний буудалд сүхээр халдлага хийжээ

2017 оны 03 сарын 10

Германы “Duesseldorf” галт тэрэгний буудал дээр долоон хүнийг сүхээр гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаар цагдаа нарын хэлснийг ВВС агентлаг мэдээллээ. Халдлага өчигдөр орой 21 цагийн орчимд болсон юм.

Мөн сэжигтэн байж болзошгүй нэгэн эрэгтэйг баривчилсан байна. Тэрбээр 36 настай, Югослав улсын иргэн аж. Нэг хүн хүнд шархадсан. Харин халдагч этгээд хүмүүсийг сүхээр гэмтээснийхээ дараа зугтах гэж оролдон, гүүрнээс үсэрч бэртжээ. Тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

Одоогоор төмөр замын үйл ажиллагаа зогсонги байсан ч одоогоор хэвийн ажиллаж байгаа аж. Гэмт этгээд ямар шалтгаанаар халдсан нь одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.252.213) 2017 оны 03 сарын 10

zaluust muu nuluutei medee gj bodj bn

0  |  0
Top