ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Пензь хотод байдаг сургалтын Институтэд зочлох үедээ “Сансар судлал, сансрын үйлдвэрлэл бол улс орны тэргүүлэх салбар мөн” гэж мэдэгдсэн байна.
В.Путин “Улс орныг батлан хамгаалахаас эхлээд сансрын үйлдвэрлэл, пуужин, цэргийн зэр зэвсгийн үйлдвэрлэл нь нэн тэргүүний зорилт байх болно” гэж дурдаад энэ зорилгоор 330 тэрбум рубль зарцуулах гэж байгаа гэж мэдэгджээ. Энэ нь 2010 оныхоос даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм байна.
Тэрээр “Бид пуужин үйлдвэрлэлийн талаар өрсөлдөх чадварын хувьд үлэмж давуу талтай байгаа бөгөөд манай холбоотнуудын дийлэнх олонхи нь энэ талаар ухралтад ороод байгаа юм” гэж ярьсныг RIA Novosti агентлаг мэдээлжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Путин чинь Оросын ерөнхийлөгч биш юм уу
Тэгвэл сансарт нисэх бэлтгэлээ базаая даа . ^#(^