Израиль Ирантай дайтах хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Израиль улсын Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт “Си Эн Эн” сувагт өгсөн ярилцлагадаа “Израиль улс Ираныг довтлох олон улсын хүчний нэгэн хэсэг болох хүсэлтэй. Өөрсдөө эхэлж дайрахгүй гэсэн бодлого баримталж байгаа” гэж өгүүлжээ. “Гэхдээ энэ нь хамгийн эцсийн арга хэмжээ байх болно” гэж тэрбээр ярьсан байна. Э.Ольмерт “Одоогоо би нэг л юмыг сайн мэдэж байна. Иран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, тэгээд энэ хөтөлбөрөөсөө татгалзах ямар ч бодолгүй байна. Хэрвээ Ираны цөмийн агуулах, байгууламжуудыг бөмбөгдсөн тохиолдолд тэд байдаг чадлаараа эсэргүүцэх болно. Энэ нь бүх Ойрхи Дорнодыг хамарсан дайн дэгдээж, бүс нутгийн эдийн засгийг сүйрүүлэх  нөхцлийг ч бий болгож болзошгүй юм” гэжээ. Гэхдээ энэ бодлыг нь одоогийн эрх баригчид дагана гэж итгэхгүй байгаа гэдгээ тэрбээр хэлсэн байна. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Иран руу өөрсдөө эхэлж цохилт өгөх замыг сонгож магадгүй гэсэн мэдэгдлийг хийсээр байгаа билээ. Ялангуяа БХЯ-ны сайд Эхуд Барак бол лалын улсуудтай хийсэн Израилийн дайнд оролцож явсан, гэнэтийн цохилтын ач холбогдлыг сайн мэддэг хүн билээ. Тиймээс Э.Ольмерт нөхцөл байдал буруугаар эргэх вий хэмээн санаа зовж, Иранд түрүүлж цохилт өгөхгүй байхыг  уриалжээ.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(202.9.43.138) 2017 оны 03 сарын 13

ISRAIL hezee ch IRAN-g amjihgui. ISRAIL-n ard USA turhirch baigaa. harin IRAN-n ard RUSSIA baigaa.uduj baigaa ni ISRAIL baina tegj baij delhiigees archigdah gej baigaa yum

0  |  0
л(202.72.245.122) 2017 оны 03 сарын 13

хоорондоо агуулга логик зөрчилтэй тэнэг мэдээ

0  |  0
х(66.181.177.209) 2017 оны 03 сарын 13

Израилийг газрын хөрснөө арчих юмсан

0  |  0
asdsa(202.179.29.184) 2017 оны 03 сарын 13

Just nuke israel

0  |  0
Top