Ижил хүйстнүүдийг дэмжсэн ”Beaty and the beast” хоёр дахь улсдаа хориглогдов

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 14

АНУ-ын “Disney” компаний бүтээл “Beauty and the Beast” киног Малайз улс нээлтээ хийхийг нь түр хойшууллаа. Учир нь энэхүү кинонд ижил хүйстнүүдийг дэмжих , тэднийг сурталчилж, залууст сөрөг ойлголт өгөх эрсдэлтэй хэмээн үзжээ. Одоогоор тус улсын нийслэл Куала Лумпур хотын кино шинжээчид кинонд үзлэг хийж байгаа бөгөөд зөрчилгүй гэж үзвэл дэлгэцэнд гаргахаар болжээ. Малайз улсын хуулинд ижил хүйстэн болон мансууруулах төрлийн зүйлс агуулагдсан киног гаргахыг хориглодог юм. Энэ нь тус улсын шашинтай нягт холбоотой. Малайз улсын хүн амын дийлэнх хувь нь лалын шашин шүтдэг билээ. “Beauty and the Beast” киног ийм үндэслэлээр дэлгэцэнд гаргахыг хориглосон ганц улс нь Малайз биш юм. Өмнө нь ОХУ мөн ижил хүйстэнүүдийн зан үйлийг хэт их сурталчилсан байж болзошгүй хэмээн хойшлуулаад байсан.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top