БНХАУ олон улсын далайн шүүх байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

БНХАУ Олон улсын далайн шүүхийн төв байгуулахаар болжээ. Тус улсын Дээд шүүхийн шүүгч Чжоу Цян өчигдөр энэ талаар мэдээллээ.

Шинэ бүтцийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Спратли, Сенкаку гэх зэрэг маргаантай арлуудын асуудлаар БНХАУ-ын ашиг сонирхлыг хамгаалах, салбарт гарч буй маргааныг судалж, эрхзүйн зохицуулалт хийх замаар шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргааны тоог цөөлөхөд чиглэгдэх юм байна. 

БНХАУ-ын Дээд шүүх өнгөрөгч 2016 онд далайтай холбоотой эрхзүйн 16 000 хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь урьд өмнө хэзээ ч байгаагүй дээд амжилт болжээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top