Хойд Солонгос БНСУ-аас эдийн засгийн бүх харилцаагаа дахин тасаллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

БНАСАУ-ын эрх баригчид  БНСУ-тай эдийн засгийн бүх харилцаагаа тасалснаа зарлалаа. Мэдэгдэлд “Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын фирмүүдийн үйл ажиллагааг зогсооно” хэмээн дурьдсан байсан бөгөөд энэ нь хоёр орны эдийн засгийн хамгийн том хамтарсан төсөл болох Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг хэлж байгаа нь ойлгомжтой юм.

БНАСАУ өмнө нь Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг “Чхонан” хөлгийг сөнөөсөн хэрэг явдал дэгдэж, хоёр орны харилцаа урьд байгаагүйгээр хүйтэрсэн 2013 онд л хааж байсан юм. Гэвч “Дахиж хаахгүй” гэсэн амлалт өгөн байж зургаан сарын дараа буюу 2013 оны аравдугаар сарын 16-ны өдөр нээж байв.

Кэсон дахь үйлдвэрийн цогцолбор нь хоёр улсын харилцаа сайжирч байх үед буюу 2003 онд хилээс дотогш 10 километр зайд БНАСАУ-ын нутагт байгуулагдсан, хойдуудын хувьд ганц “мөнгө хийдэг” газар нь юм. Тус Эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн цогцолборт 100 гаруй үйлдвэр байдаг бөгөөд хойд Солонгосын 50 мянган гаруй ажилтан ажилладаг юм.

Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын тухай

-Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд 2003 онд байгуулагдсан. 

-120 гаруй үйлдвэр ажиллаж, гаргасан бүтээгдэхүүнээ БНСУ-д экспортлодог.

-Жилд 500 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

-БНСУ-ын компаниуд ажилчдын цалинд жилд 80 сая ам.доллар төлдөг бөгөөд энэ нь тус цогцолбор  Пеньяны хувьд хамгийн их ашиг өгсөн аж ахуйн нэгж нь гэсэн үг юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BABA(103.57.93.80) 2017 оны 03 сарын 17

ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

0  |  0
Буруу л юм даа(202.9.42.30) 2017 оны 03 сарын 17

박근해-гийн өмнөх ерөнхийлөгчдийг Хойд Солонгосчууд айлгаад сурчихсан юм. 2013 онд түүнд 100% бууж өгч байж дахин ажиллуулсан нь үнэн. Харин одоо түүнийг огцорсон тул дараагийн шинэ ерөнхийлөгчид нь шахалт үзүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. Үхсэн БУУР-ын толгойноос амьд ат айна гэдэг үг бий дээ!

0  |  0
Гийчин(220.89.223.24) 2017 оны 03 сарын 17

Хойдууд болохой байх нь дээ...

0  |  0
Top