Их Британийн нийслэл Лондон хотод өчигдөр шөнө терррист халдлага болсны улмаас таван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан билээ. Террорист этгээд парламентын ордны хажууд байрлах Уэстминстерийн гүүрэн дээгүүр машинтайгаа давхиж байхдаа гурван хүнийг дайрч хөнөөсөн бөгөөд машин хашлага мөргөж зогссоны дараа парламентын ордон руу орох гэж зүтгэсэн байна. Улмаар аюулгүй албаны офицер зогсоох гэж оролдсон боловч гэмт этгээд түүнийг хутгалан хөнөөжээ. Террорист этгээд ахин нэг цагдаа руу дайрах үед нь цагдаагийн ажилчид буудан хороосон байна. Энэ үеэр Их Британий Африк, Ойрхи дорнод бүсийг хариуцан ажилладаг сайд Тобиас Эллвуд цагдаагийн хамгаалалт авахаас татгалзан ордноос гарч ирэн шархадсан цагдаагийн амийг аврахын тулд хиймэл амьсгал, анхан шатны тусламж зэрэг бүхий л зүйлийг хийсэн нь дэлхий дахинд онцлох мэдээ болоод байна. Цагдаа нар ордонг хамгаалалтанд авсан байсан ч тэрээр ордонд суугаад байхыг хүссэнгүй гарч ирэн шархадсан цагдаад тусламж үзүүлэх гэж оролдсон ч харамсалтай нь хутгалуулсан цагдаа шархаа даалгүй өөд болсон байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Их Британий ард иргэд болон жуулчдыг онцын шаардлагагүй бол хотын төвөөр явахгүй байхыг анхааруулжээ.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 5 )
Manai hed bol oilgomjtoi.yaj zugtaaj hamgaalah bol!!!!
юун сүртэй гарчиг вэ? золиослоод байх даа яах вэ дээ тэнэг сэтгүүлч ингэж бичвэл хүн уншина гэж бодсон юм байх даа
Монголын улс төрчид яаж бүгж нуугдаж амиа хоохойлж байх болдоо
Жинхэнэ хүн чанар гаргасан байна даа. Манай сайдууд бол яах бол би үхэхээр чи үхээ гээд цүнх барьдагаа түлхээд гаргах байх даа.