НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн хороо Төв Азийн орнуудыг цацраг идэвхийн аюулаас хамгаалахын тулд бүс нутгийн орнууд хамтарч ажиллах тухай баримт бичиг гаргажээ.
Уг баримт бичгт өмнө нь уран олборлож байсан болон олборлож байгаа Казахстан, Кыргызстан, Монгол, ОХУ, Тажикистан, Туркменистан, Турк, Украин, Япон улсууд хамрагдаж байгаа юм. Мөн Төв Азийг цацрагийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд бүс нутгийн улс орнуудад цөмийн хог хаягдлыг булшлах, хадгалах ажилд туслахыг хүсэн дэлхийн улс орнуудад хандсан уриалгыг багтааж өгчээ.
Түүнээс гадна, дээлх бүс нутагт багтаж буй дээр нэр дурьдагдсан ёсөн орон уран олборлох, хадгалах, уран болон бусад төрлийн цацраг идэвхит болон хорт бодисын хог хаягдал булшлах, булшилсны дараах хадгалалтын аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын чухлыг баримт бичигт онцгойлон оруулж өгсөн байна.
Мөн түүнчлэн, уран, цөмийн хог хаягдал, цацрагийн хордлогын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг өмнөхөөс илүү зохион байгуулж, энэ талаарх иргэдийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, цөмийн хаягдал булшилсан бүс нутгийн иргэдийн дунд нийгэм-эдийн засаг, эрүүл мэнд, ариутгал, хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг уг баримт бичигт гарган тавьжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )