Нөхрөө зодож амийг нь хөнөөсөн эмэгтэйг баривчилжээ

2017 оны 03 сарын 27

Япон: Канагава мужийн Иокосүка боомт дахь хотод амьдардаг 55 настай эмэгтэйг баривчилжээ. Түүнийг нөхрөө зодож, аминд нь хүрсэн гэж буруутгаж байгаа юм.

Тус хотын цагдаагийн хэлснээр, “Орисса Сакамото нь энэ сарын 23-ны өглөө нөхрийнхөө аминд хүрсэн. Талийгаач 55 настай Тошио толгойноосоо цус их алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч нас барсан” гэж “Fuji” сувагт мэдээлжээ.

“Japan Today” сайтын мэдээлснээр талийгаачийн толгой руу мохоо үзүүртэй зүйлээр цохисон гэдгээ хэрэгтэн хүлээн зөвшөөрсөн гэжээ. Тэрбээр нөхөртэйгөө таарамж муу байсан гэж цагдаа нар дүгнэж байгаа юм.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top