БНСУ-ын Ерөнхий Прокурорын газраас Ерөнхийлөгч асан Пак Гын Хег баривчлах тогтоолыг өнөөдөр гаргалаа. “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээлэв.
Пак Гын Хег авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, улсын нууц задруулсан гэсэн үндэслэлээр буруутган баривчлахаар болсон байна. Энэ хэрэгт түүний хувийн зөвлөх байсан Чүэ Сун Силийг мөн буруутгаад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт энэ хэрэгтэй холбогдуулан Пак Гын Хегээс анх удаа байцаалт авсан бол өнөөдөр ийнхүү баривчлах тогтоол гаргалаа.
Пак Гын Хегийн хувийн зөвлөх Чүэ Сун Силь гэгч нь томоохон аж ахуйн нэгжүүдтэй холбогдон Ерөнхийлөгчийн нэрийг барьж, төрийн бус байгууллагадаа 77.4 тэрбум вон буюу 65.6 сая ам.долларын хандив авсан нь тогтоогдсон. Пак Гын Хег баривчлах болсноос үзвэл Чүэ Сун Силь өөрийн санаачлагаар тийнхүү яваагүй нь тогтоогдсон бололтой.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Хууль хяналтын байгуулага нь ямар атаархам шуурхай юм бэ. Зарим талаар хэтэрхий шуурхай ч юм шиг... бид дасаагүй болохоор нэгнийхээ мууд, удирдлагынхаа мууг үзэх гэж улайрч байгаа ч юм шиг . гэхдээ л бие даасан байдал, хурдан шийдвэр гаргах нь үнэхээр гайхалтай яа.

Gadnii uls mundag yumaa
БАЛИАР МУУХАЙ БУЗАР ХҮҮХЭН. 2 ХӨЛНӨӨС НЬ МОРЬНООС ТАСАР ТАТ
Монгол улс минь ТӨР ГЭЖ БАЙГАА БОЛ С.БАЯРЫГ БАРИВЧИЛАХ ЗҮРХ, ЗОРИГ БАЙХГҮЙ ЮУ....?????....!!!!!!!