Египет гурван арлаа Саудын Арабт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

Саудын Араб, Египетийн эрх баригчид усан хилээ шинэчлэн тогтоох асуудлаар тохиролцоонд хүрч, гэрээ байгуулжээ. Шинээр байгуулсан гэрээ ёсоор Египет улс Улаан тэнгист оршдог Тиран, Санафир хэмээх хоёр арлыг Саудын Арабад шилжүүлж өгчээ. Гэрээнд гарын үсэг зурсан Египетийн төлөөлөгч “Арлууд Саудын Арабын нутаг дэвсгэр болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна” хэмээн батлан мэдэгдсэн аж. Одоо энэ асуудлыг Египетийн шилжилтийн Засгийн газар, парламентаар баталгаажуулах л үлджээ.

Египет өмнө нь дээрх хоёр арлыг газар нутгаа гэж тооцон Саудын Арабтай байнга сөргөөцөлддөг байсан ч Улаан тэнгисийн дээгүүр гүүр тавих ажилд хамтрах болсноосоо хойш ийнхүү байр сууриа огцом өөрчилжээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top