Бэлтгэгдсэн 400 алан хядагч дохио хүлээж байгаа юу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

“Лалын улс” бүлэглэл Европын олон улсыг онилж байгаа гэсэн мэдээллийг “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэлийн гишүүн, маш өндөр төвшинд бэлтгэгдсэн 400-600 алан хядагч Европоор нэг тарсан гэнэ. Тэднийг Ирак, Сирийн нутагт  зохион байгуулалттайгаар бэлтгэсэн бөгөөд лалын ариун дайнд амь насаа үл хайрлан тэмцэх жинхэнэ дайчин болгон хувиргаад Герман, Их Британии, Итали, Дани, Швед рүү илгээжээ. Одоо тэд очих газраа аль хэдийнэ очоод тушаал өгөхийг л хүлээн суугаа аж. Тэднээс гадна Туркээс бас нэг баг “Хөгшин тив”-ийг айдас хүйдэст умбуулахаар аль хэдийнэ замдаа гарчээ.

Бельгийн Завент олон улсын нисэх буудал, “Маальбек” метроны буудалд гурван удаа дэлэрэлт болж, 32 хүний амь эрсдэн 300 гаруй хүн гэмтэж бэртсэн. Хохирогчид 40 улс орны харъяат иргэд байгаагийн ихэнх нь Европын холбооны гишүүн орнуудынх байна.

Тус улсын эрх баригчид энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан гашуудал зарлаж, террорист халдлагын эрсдлийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр төвшинд хүргээд буй. Тус улсын хуулийн байгууллага халдлага гарсан даруйд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, алан хядагчдын нэрсийг олж тогтоосон билээ.

Алан хядагчдын нэг нь 30 настай Ибрагим эль-Бакрауи гэгч. Мөрдөгчид түүний хувийн компьютерийг Брюсселийн ойролцоох жижиг хотын хогийн цэгээс олж авсан бөгөөд дотор нь үхэхийнхээ өмнөх захиас үгийг хэлсэн бичлэг олдсон гэнэ. Бичлэгт тэрээр “Цаашдаа юу хийхээ мэдэхгүй байна. Тэд намайг газар сайгүй хайж байгаа. Өөрийгөө аюулгүй байдалд байна гэж төсөөлөхөө болилоо. Бууж өглөө гэхэд тэд намайг торны цаана суулгах болно” хэмээн ярьсан байжээ. 

Мөрдөгчид түүнийг Завент нисэх онгоцны буудалд ах Халидыг нь “Маальбек” метроны буудалд бөмбөг дэлбэлсэн гэж таамаглаж байгаа юм. Бельгийн цагдаа нар одоо Завент буудалд цүнхтэй тэсрэх бөмбөг аваачиж тавиад зугтсан гурав дахь алан хядагчийг эрчимтэй хайж байна. Мөн Ибрагим эль-Бакрауитай хамт бөмбөг дэлбэлж хамт амиа алдсан амиа золиослогч хэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээж байгаагаа мэдэгдсэн ч ах дүүсийг ямар нэг бүлэглэлтэй холбоотой байсан гэх сэжүүр одоогоор гарч ирээгүй байгаа аж.     

Брюсселийн халдлагаас хойш цагдаагийн байгууллагад олон нийтийн газар тэсрэх бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл цөөнгүй ирэх болсон байна. Дэлбэрэлтийн дараа Завент буудалд яг энэ шалтгаанаар үзлэг хийсэн бол Монс хотод галт тэрэгний буудал чөлөөлж, шалгалт хийхэд хүрчээ.         

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аапрр(103.26.193.22) 2017 оны 03 сарын 28

Бомбог гэж болно доо, тэсрэх бомбог гэж бичиж байгаа нь тэнэг санагдаад байна. Бас”цэрэг армийн” гэж ирээд л солиордог болсон

0  |  0
Top